A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СУМ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 48

Монгол улсын Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, тавин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Архангай аймагт Цахир сум байгуулж, төвийг нть Хан-Уул гэж нэрлэсүгэй.

2.Цахи сумын хилийн цэсийг 1 дүгээр хавсралтаар, Тариат, Хангай сумын хилийн цэсийг 2, 3 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг даргыг томилох, Засаг даргын тамгын газрыг зохион байгуулах арга хэмжэээ авахыг Засгийн газарт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүйлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтын 8, 11 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ