A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СУМ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1994 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн төв хотуудын одоогийн хилийн цэсээр хилийн цэс нь тодорхойлогдох нутаг дэвсгэрт дараахи сумдыг байгуулж төвийг нь дор дурдсанаар нэрлэсүгэй:

1/Архангай аймгийн төвд Эрдэнэбулган сум, төвийг Цэцэрлэг;

2/Баян-Өлгий аймгийн төвд Өлгий сум, төвийг Өлгий;

3/Баянхонгор аймгийн төвд Баянхонгор сум, төвийг Баянхонгор;

4/Булган аймгийн төвд Булган сум, төвийг Булган;

5/Говь-Алтай аймгийн төвд Есөнбулаг сум, төвийг Алтай;

6/Дорноговь аймгийн төвд Сайншанд сум, төвийг Сайншанд;

7/Дорнод аймгийн төвд Хэрлэн сум, төвийг Чойбалсан;

8/Энэ заалтыг Улсын Их Хурлын 1999 оны 18 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

9/Завхан аймгийн төвд Улиастай сум, төвийг Улиастай;

10/Өвөрхангай аймгийн төвд Арвайхээр сум, төвийг Арвайхээр;

11/Өмнөговь аймгийн төвд Даланзадгад сум, төвийг Даланзадгад;

12/Сүхбаатар аймгийн төвд Баруун-Урт сум, төвийг Баруун-Урт;

13/Сэлэнгэ аймгийн төвд Сүхбаатар сум, төвийг Сүхбаатар;

14/Төв аймгийн төвд Зуунмод сум, төвийг Зуунмод;

15/Увс аймгийн төвд Улаангом сум, төвийг Улаангом;

16/Ховд аймгийн төвд Жаргалант сум, төвийг Ховд;

17/Хөвсгөл аймгийн төвд Мөрөн сум, төвийг Мөрөн;

18/Хэнтий аймгийн төвд Өндөрхаан сум, төвийг Өндөрхаан;

2.Монгол Улсын Засгийн газарт даалгах нь:

а/энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан сумдын иргэдийн нийтийн болон Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, тэдгээрийн Засаг дарга нарыг томилох арга хэмжээг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулсугай;

б/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 10 дугаар зүйлд заасныг үндэслэн аймгийн төв хотуудад зэрэглэл тогтоох, хотын захирагчийн сонгууль явуулах, ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох, хотын зөвлөл байгуулах асуудлыг энэ оны эхний хагаст багтаан шийдвэрлэсүгэй.

3.Аймгийн төв хотуудын нутаг дэвсгэрт сум байгуулсантай холбогдуулан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, зарлигийн заалтыг хавсралтын ёсоор хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ