A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СУУРЬ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1996 оны 8 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 39

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн санхүү,хөрөнгийн чадварыг дээшлүүлэх, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах, энэ салбарт бий болсон өрийн сүлжээг арилгах шаардлагыг үндэслэн дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/Түлш эрчим хүчний үнийг "Эрчим хүчний тухай Монгол Улсын хууль"-ийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасны дагуу тогтоох, нийт үнийн тогтолцоог зах зээлийн зарчимд нийцүүлэх арга хэмжээ яаралтай авах;

2/эрчим хүчний салбарт зардал бууруулах, хэмнэлтийг урамшуулах, жам ёсны монополийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийг бий болгох арга хэмжээ авах;

3/энэ тогтоолын 1 дэх хэсгийн 1-д заасантай холбогдуулан 1996 оны улсын төсөвт нэмэлт тодотгол хийх шаардлагатай гэж үзвэл саналаа энэ оны 10 дугаар сард багтаан Улсын Их Хуралд оруулах.

2.Энэ тогтоолыг 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ