A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 45

Статистикийн тухай Монгол Улсын хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/статистикийн асуудлаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын болон түүний байгууллагуудын шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;

2/аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтэс, тасгийг энэ хуульд нийцүүлэн зохион байгуулж , ажиллуулах асуудлыг Статистикийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд багтаан шийдвэрлэх.

2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үндэсний статистикийн газарт даалгасугай:

1/Үндэсний статистикийн газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;

2/олон улсын нийтлэг үзүүлэлт, аргачлалд шилжих 1997-2000 оны хөтөлбөр ,Статистикийн тухай хуульд заасан тооллого явуулах хугацааны товын тухай саналаа Засгийн газарт оруулах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ