A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2000 оны ээлжит сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 460000.0 мянган төгрөгөөр тогтоосугай.

2.Дээрх зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахыг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ