A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

1999 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Тариалан, Хэнтий аймгийн Хэрлэн, Өмнөдэлгэр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2337140 /хоёр сая гурван зуун гучин долоон мянга нэг зуун дөч/ төгрөгөөр тогтоосугай.

2.Дээрх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т зөвшөөрсүгэй.

3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ