- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ТОМИЛОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 33
Төрийн ордон. Улаанбаатар хот
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ТОМИЛОХ ТУХАЙ
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Батаагийн Баттулга, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Батчулууны Баярсайхан нарыг тус тус томилсугай.
2.Энэ тогтоолыг 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
