A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 32

Төрийн ордон. Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГИШҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Ж.Ядамсүрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас, Ж.Сүхбаатарыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас, Р.Бурмаа, П.Бямбацэрэн, Г.Маналжав, Ж.Нарантуяа, Б.Очирбат, Д.Сандаг-Очир, Л.Хангай, Ч.Хүрэлбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ