- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС ХИЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРӨӨС ХИЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАХ ТУХАЙ
2002 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 20
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
1."Төрөөс хилийн талаар баримтлах бодлого"-ыг хавсралт ёсоор баталсугай..
2. Энэхүү баримт бичигт тодорхойлсон бодлого, зорилтыг дэс дараатай хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, гүйцэтгэлийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай..
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Д.Лүндээжанцан/-д даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
