A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬ, БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬ- ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

"Төв Банк /Монголбанк/-ны тухай хууль", "Банкны тухай хууль" батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Мөнгө, зээлийн бодлого, банкны асуудлаар урьд гаргасан дүрэм, журам, зааврыг 1997 оны 3 дугаар сарын 31-ний дотор дээрх хуулиудтай нийцүүлэх арга хэмжээ авахыг Монголбанк /Д.Моломжамц/-нд даалгасугай.

2.Банкны салбарт хэрэгжүүлэх бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг боловсруулж, 1996 оны 11 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Монголбанк /Д.Моломжамц/, Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

3.Монголбанкны дүрэм батлах тухай Монгол улсын Их Хурлын 1993 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ