A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1997 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1996 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 73

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 1997 онд баримтлах чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.Төрийн мөнгөний бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал бүр Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /Ж.ҮНЭНБАТ/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ