- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 4
Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1/хууль тогтоомж, Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх;
2/Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангах;
3/төрийн албаны төв байгууллагын дүрмийн төслийг боловсруулж 1995 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
