A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 43

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журам”-ын Хоёрын 2.1 дэх заалтын “9 дүгээр сарын 1-ний” гэснийг “4 дүгээр сарын 1-ний” гэж, 2.2 дахь заалтын “9 дүгээр сарын 20-ны” гэснийг “4 дүгээр сарын 20-ны” гэж, 2.3 дахь заалтын “10 дугаар сарын 1-ний” гэснийг “5 дугаар сарын 1-ний” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ