A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 42

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдлийн болон 2011-2012 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг 1 дүгээр хавсралтаар, Засгийн газрын дунд хугацааны зорилтуудыг 2 дугаар хавсралтаар тус тус зөвшөөрсүгэй.

2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төслийг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтүүдийг баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

3.Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж батлахдаа энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтүүдийг баримталж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/, Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ