- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ОРОН ТООНЫ ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 46
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ОРОН ТООНЫ ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Жамбын Норовсамбууг Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Багаажавын Өнөбаатар, Намжилдоогийн Чадраабал нарыг орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
