A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 45

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр"-ийн 3.2.5.8-ын 3 дахь заалтын "Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс" гэснийг "стандартчиллын төв байгууллагаас" гэж, 3.2.5.15-ын "Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв" гэснийг "стандартчиллын төв байгууллага" гэж, хоёрдугаар хавсралтаар баталсан "Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний 7.1.11, 7.1.14, 7.1.19 дэх заалтын "СХЗҮТ" гэснийг "стандартчиллын төв байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ