A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 44

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын консулын дүрэм"-ийн Аравын 2 дахь заалтын "Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд" гэснийг "гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ