- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 33
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. "Төрийн болон хувийн хэвшлийн түншлэл" -ийг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг судлан үзэж дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хороог дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
1/ Р.Амаржаргал -Улсын Их Хурлын гишүүн
2/ Ц.Баярсайхан -Улсын Их Хурлын гишүүн
3/ Г.Баярсайхан -Улсын Их Хурлын гишүүн
4/ Р.Буд -Улсын Их Хурлын гишүүн
5/ Л.Гантөмөр -Улсын Их Хурлын гишүүн
6/ Д.Ганхуяг -Улсын Их Хурлын гишүүн
7/ Г.Занданшатар -Улсын Их Хурлын гишүүн
8/ Х.Наранхүү -Улсын Их Хурлын гишүүн
9/ Д.Одхүү -Улсын Их Хурлын гишүүн
10/ Д.Очирбат -Улсын Их Хурлын гишүүн
11/ С.Оюун -Улсын Их Хурлын гишүүн
12/ Ж.Сүхбаатар -Улсын Их Хурлын гишүүн
2. Түр хорооны эрхлэх асуудлын хүрээг дараахь байдлаар тогтоосугай:
1/"Төрийн болон хувийн хэвшлийн түншлэл"-ийн өнөөгийн нөхцөл байдлыг судлан үзэж дүгнэлт гаргах;
2/нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд "Төрийн болон хувийн хэвшлийн түншлэл"-ийг Монгол Улсын хөгжлийн онцлогт нийцүүлэн ашиглах сул болон давуу талуудыг тодорхойлох;
3/нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хөгжүүлэх, тодорхой хугацаанд ашиглуулах, ашиглуулсны дараа төрд шилжүүлэн өгөх зэрэг бодлогын санал боловсруулах;
4/"Төрийн болон хувийн хэвшлийн түншлэл"-ийг Монгол Улсад хөгжүүлэх бодлогын санал боловсруулах.
3.Дээрх асуудалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар Улсын Их Хуралд танилцуулахыг Түр хороонд даалгасугай.
4.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
