- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2009 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 31
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2009 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /А.Батсүх/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
