A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ /”Мах, ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2008 о
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 10 сарын 9 өдөр

Дугаар 23

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ /"Мах, ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 1.2, 1.3 дахь дэд заалт/

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Мах, ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 1.2, 1.3 дахь дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө зарцуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ