A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 41

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2009 оны төсвийн хүрээний мэдэгдлийн болон 2010-2011 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг 1 дүгээр хавсралтаар, Засгийн газрын дунд хугацааны зорилтуудыг 2 дугаар хавсралтаар тус тус зөвшөөрсүгэй.

2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтүүдийг баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Ганхуяг/, Төсвийн байнгын хороо /Л.Пүрэвдорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН