A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоол
Бүлэг: 1979

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 69 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 02 сарын 06 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 23

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ