- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТЭТГЭМЖ, МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 06 сарын 29-ны өдөр
Дугаар 66
Улаанбаатар хот
ТЭТГЭМЖ, МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
"Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 29.8-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай" 2006 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 47 дугаар тогтоолд дараахь агуулгатай заалт нэмсүгэй:
1/ "2. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд нэг, хоёрдугаар ангийн сурагчдад өдөрт 300 төгрөгөөр тооцож өдрийн цайгаар үйлчлэх ажлыг 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай."
2."Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 47 дугаар тогтоолын 2 дахь заалтын дугаарыг "З" болгон өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
