- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТЭТГЭМЖ, МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 47
Төрийн ордон. Улаанбаатар хот
ТЭТГЭМЖ, МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. 0-18 хүртэлх насны хүүхдэд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээ 3000 төгрөг, шинээр гэрлэгчдэд олгох мөнгөн тусламжийн хэмжээ 500.000 төгрөг, шинээр төрсөн хүүхдэд олгох мөнгөн тусламжийн хэмжээ 100.000 төгрөг байхаар тус тус тогтоосугай. /Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд нэг, хоёрдугаар ангийн сурагчдад өдөрт 300 төгрөгөөр тооцож өдрийн цайгаар үйлчлэх ажлыг 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай. /Энэ заалтыг 2006 оны 06 дугаар сарын 29-ний 66 дугаар тогтоолоор нэмсэн/
3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Засгийн газар /М. Энхболд/-т даалгасугай. /Энэ заалтын дугаарт 2006 оны 06 дугаар сарын 29-ний 66 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
