A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ Энэ тогтоолы
Бүлэг: 1979

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

2008 оны 01 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 06

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 69 дүгээр тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН