- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 40
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасны дагуу улсын төвлөрсөн төсөв, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвтэй харьцах аж ахуйн нэгж, байгууллагыг 1992 онд багтаан тогтоохыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
2.Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах журмыг 1993 оны 1 улиралд багтаан боловсруулж гаргахыг Засгийн газар /П.Жасрай/-т даалгасугай.
3."БНМАУ-ын Төсвийн эрхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
