- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөх ажлыг зохион байгуулах/
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөх ажлыг зохион байгуулах/
1992 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөх ажлыг зохион байгуулах, Ардын Их Хурлын хоёрдугаар хуралдааны шийдвэрийг биелүүлэх талаар нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г ёсоор баталсугай.
2.Уг төлөвлөгөөг биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Улсын Бага Хурлын байнгын хороод, Улсын дээд шүүх, Улсын прокурорын газар, Засгийн газар, яам, тусгай газрууд, аймаг, хотын Ардын Хурал, тэдгээрийн гүйцэтгэх захиргаадад даалгасугай.
3.Төлөвлөгөөний биелэлтийг Улсын Бага Хурлын чуулганаар энэ оны 6 дугаар сард хэлэлцэхээр тогтоосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх