A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 01

Төрийн ордон. Улаанбаатар хот

ТӨРӨӨС АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү бодлогыг Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө, Мянганы хөгжлийн зорилттой уялдуулан жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ