A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 68

Төрийн ордон. Улаанбаатар хот

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2006 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2006 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /О.Чулуунбат/-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ