- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТҮР ХОРООНЫ ДАРГЫГ СОНГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2005 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 66
Төрийн ордон. Улаанбаатар хот
ТҮР ХОРООНЫ ДАРГЫГ СОНГОХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 3.3 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах асуудлыг судлан дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Долцонгийн Дондогийг сонгосугай.
2.Энэ тогтоолыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
