- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2005 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 62
Төрийн ордон. Улаанбаатар хот
ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20.1-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах асуудлыг судлан дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хороог дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
1/ Т.Бадамжунай | -Улсын Их Хурлын гишүүн |
2/ Э.Бат-Үүл | -Улсын Их Хурлын гишүүн |
3/Л.Гансүх | -Улсын Их Хурлын гишүүн |
4/ Д.Дондог | -Улсын Их Хурлын гишүүн |
5/ Ц.Жаргал | -Улсын Их Хурлын гишүүн |
6/ Б.Жаргалсайхан | -Улсын Их Хурлын гишүүн |
7/ М.Зоригт | -Улсын Их Хурлын гишүүн |
8/ С.Ламбаа | -Улсын Их Хурлын гишүүн |
9/ А.Мурат | -Улсын Их Хурлын гишүүн |
10/ Д.Одбаяр | -Улсын Их Хурлын гишүүн |
11/ Л.Одончимэд | -Улсын Их Хурлын гишүүн |
12/ Д.Одхүү | -Улсын Их Хурлын гишүүн |
13/ Ч.Раднаа | -Улсын Их Хурлын гишүүн |
14/ Р.Раш | -Улсын Их Хурлын гишүүн |
15/ Д.Туяа | -Улсын Их Хурлын гишүүн |
16/ А.Цанжид | -Улсын Их Хурлын гишүүн |
17/ М.Энхболд | -Улсын Их Хурлын гишүүн |
2. Орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулахтай холбогдолтой одоо үйлчилж байгаа хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2006 оны хаврын ээлжит чуулганаар Улсын Их Хуралд танилцуулахыг Түр хороонд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A

