A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоол
Бүлэг: 1979

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2007 оны 02 дугаар сарын 06 ны өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 04 сарын 27 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 34

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ