- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ Т

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 2 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 25
Төрийн ордон. Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Үндсэн хуулийн Хорин тавдугаар дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 15.3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.1, Монгол Улсын 2006 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:
1/ төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 2006 оны 2 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлэх;
2/ энэ тогтоолын 1 дэх хэсгийн 1-д заасан арга хэмжээнд нэмж шаардагдах 36.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын 2006 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд батлагдсан төсвийн хэмжээнд зохицуулан шийдвэрлэж байх;
3/ Монгол Улсын 2006 оны төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын 2005 оны төсвийн гүйцэтгэл, 2007 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлтэй уялдуулан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2. Монгол Улсын 2006 оны төсөвт 84.0 тэрбум төгрөгийн орлого тооцогдож тусгагдаагүй шалтгааныг судалж дүнг Улсын Их Хуралд танилцуулахыг Төсвийн байнгын хороо /Ч.Улаан/-нд даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2006 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
