- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ОРДОН, ТҮҮНИЙ ОРЧНЫГ ТОХИЖУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2005 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 49
ТӨРИЙН ОРДОН, ТҮҮНИЙ ОРЧНЫГ ТОХИЖУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн ордон, түүний орчныг шинэчлэн тохижуулах, "Монгол төрийн тамга" бэлэгдлийн хөшөө байгуулахтай холбогдуулан Ж.Самбуугийн шарилыг Төрийн ордны ард байрлах Ардын хувьсгалын талбайгаас Алтан-Өлгийд шилжүүлэн байршуулсугай.
2. Ж.Самбуугийн шарилыг ёслол хүндэтгэлтэйгээр шилжүүлэн байршуулж, дурсгалын хөшөө байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж / -т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
