A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛЫГ 2006 ОНЫ 34 ДYГЭЭР ТОГТООЛООР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/

2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 38

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталж, 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН