A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ДЭВД ХАМААРАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ДЭВД ХАМААРАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1999 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 35

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын З-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаатай адилтгах албан тушаалын зэрэглэл"-д Төрийн хянан шалгах хорооны даргын зэрэглэл "ТӨ-VА" байсныг "ТӨ-IVА" болгон өөрчилсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ