- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дуга

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хавсралтаар баталсгуай.
2.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж Улсын Их Хурлын 2004 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
