- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН БОЛОН АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
Дугаар 65
7 сарын 4-ний өдөр хот
ТӨРИЙН УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН БОЛОН АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 80 мянган төгрөгөөр, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 60 мянган төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаас бусад төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн сарын цалингийн хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.
3.Монголбанкны Ерөнхийлөгч, Төрийн хянан шалгах хорооны дарга, Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга, Статистикийн газрын дарга, Үнэт цаасны хорооны даргын сарын цалингийн хэмжээг 40 мянган төгрөгөөр тогтоосугай. /Энэ хэсэгт Улсын Их Хурлын 1997 оны 75 дугаар тогтоолоор нэмэлт орсон/
4.Үндсэн хуулийн цэцийн даргын сарын цалинг 46 мянган төгрөгөөр, Сонгуулийн ерөнхий хорооны даргын сарын цалинг З8 мянган төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн орон тооны гишүүний сарын цалинг 40 мянган төгрөгөөр тогтоосугай.
5.Энэ тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон албан тушаалын цалинг 1995 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн олгохоор тогтоосугай.
6.Энэ тогтоолын хавсралтад болон З, 4 дүгээр зүйл /Монгол Улсын шадар сайдаас бусад/-д дурдсан улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжоор тусгайлан тогтоосноос бусад тохиолдолд албан тушаалын сарын цалингийнх нь 10 хувиар тогтоож, 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн олгосугай.
7.Монгол Улсын шадар сайдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг 15 хувиар тогтоож, 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн олгосугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Энэ тогтоолыг 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 74 дyгээр тогтоолоор хyчингyй болсонд тооцсон.
Текст томруулах
A
A
A
