A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТОГТООЛ

1996 оны 8 дугаар Улаанбаатар

Дугаар 40

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН

ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ

БҮДҮҮВЧИЙН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2.Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны стратеги, уг стратегид тохирсон цомхон чадварлаг бүтэц, орон тоо, төсвийг баталж мөрдүүлэх, ажлын нь үр нөлөөг дээшлүүлж төсөвт зардлыг нь бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

/Энэ тогтоолыг 2000 оны 32 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./