- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22 ны өдри

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22 ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 58
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хавсралтаар баталсугай..
2. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын 2002 оны батлагдсан орон тоо, төсвийг хэмнэх чиглэлээр шинэчлэн хянаж, тэдгээрийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө, албан тушаал /ажлын байр/ -ын тодорхойлолтыг энэ онд багтаан зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
