A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /УИХ-ын 2002 оны 58 дугаар тогтоолоор хүчингүйд т
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /УИХ-ын 2002 оны 58 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2.Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын 2000 оны батлагдсан орон тоо, төсвийг хэмнэх чиглэлээр шинэчлэн хянан баталж мөрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ