- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ДЭВД ХАМААРАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
1995 оны 7 дугаар Улаанбаатар
Дугаар 41
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ
ЗЭРЭГ ДЭВД ХАМААРАХ ТӨРИЙН
АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ЗИНДАА,
ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛЫН
ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа болон түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг хавсралт ёсоор баталсугай.
2.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаатай болон яамд, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтгах улс төрийн болон төрийн тусгай албан тушаалын зэрэглэл тогтоохыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ
/Энэ тогтоолыг 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон./
Текст томруулах
A
A
A
