- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН ҮНДСИЙГ БАТЛАХ ТУХАЙ/Энэ тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 85 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН ҮНДСИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1998 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 56
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол, шийдвэрийг Төрийн цэргийн бодлогын үндэст нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
З.Зэвсэгт хүчнийг ашиглах номлолыг тусгайлан боловсруулж Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар тухай бүр батлуулж байхаар тогтоосугай.
4.Монгол Улсын "Төрийн цэргийн бодлогын үндэс"-ийг "Төрийн нууцын тухай хууль"-д нийцүүлэн хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгасугай.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /С.Зориг/-нд даалгасугай.
6.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Цэргийн номлолын үндэс"-ийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
