- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛЫН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛЫН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
Төрийн албаны тухай хуулийн 28.5, 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Төрийн өндөр албан тушаалын болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг хавсралтаар баталсугай./Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан цалинг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Их Хурлын дор дурдсан тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай:
1/ "Цалин тогтоох тухай" 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоол;
2/ "Ажилд томилох, цалин тогтоох тухай" 1994 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тогтоол;
3/ "Цалинг тогтоох тухай" 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоол;
4/ "Төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн болон албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай" 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 65 дугаар тогтоол;
5/ "Цалингийн хэмжээ тогтоох тухай" 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 67 дугаар тогтоол;
6/ "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах болон түүнтэй адилтгах албан тушаалын цалингийн тухай" 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаар тогтоол;
7/ "Зарим албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 73 дугаар тогтоол;
8/ "Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоол;
9/ "Төрийн өндөр албан тушаалтны цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоол;
10/ "Төрийн өндөр албан тушаалтны цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай " 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоол;
11/ "Хүний эрхийн Yндэсний Комиссын дарга, гишүүний сарын цалингийн хэмжээг тогтоох тухай" 2001 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоол;
12/ "Төрийн өндөр албан тушаалтны цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох тухай" 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 78 дугаар тогтоол.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
/Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./
Текст томруулах
A
A
A
