- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ т

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
Төрийн албаны тухай хуулийн 28.5, 28.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1. Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар баталж, 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалын болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай..
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
