A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 73

/Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг хавсралтаар баталсугай.

2. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтгах төрийн улс төрийн болон төрийн тусгай албан тушаалын зэрэглэл тогтоож байхыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ