A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2001-2004 ОНД ХУВЬЧЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1. Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.Хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэхтэй холбогдон дараахь арга хэмжээ авч , Улсын Их Хуралд 2001 оны эхний хагас жилд багтаан танилцуулахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

а/өмч хувьчлалын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг шалгаж, холбогдох арга хэмжээ авах;

б/тодорхой нөхцөлийн дагуу хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх.

3. Нийгмийн салбарын хувьчлалын асуудлыг зохицуулахтай холбогдсон хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд 2001 оны 3 дугаар сард багтаан өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

4. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо/Т.Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ