A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧӨӨС ОРОН НУТГИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ, ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ЭД ХӨРӨНГИЙГ ТӨРИЙН ӨМЧИД ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧӨӨС ОРОН НУТГИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ, ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ЭД ХӨРӨНГИЙГ ТӨРИЙН ӨМЧИД ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1. Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай

2 Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн 2 дугаар хавсралтад заасан эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй. .

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ