- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2003 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2003 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 78
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2003 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай
3. Олон улсын байгууллагаас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн зээлийн үр дүнг хамтран судалж, Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар/Н.Энхбаяр/, Монголбанк/О.Чулуунбат/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
