A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2002 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 85

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай..

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР